Хамтдаа DASHBOARD хөгжүүлцгээе

0(0)

Хамтдаа DASHBOARD хөгжүүлцгээе

  • Course level: Дунд шат

Сургалтын агуулга

Хамтдаа DASHBOARD хөгжүүлцгээе хэмээх энэхүү онлайн сургалт маань Excel программын стандарт функцүүд ашиглаж Dashboard хэрхэн хөгжүүлж болох тухай, улмаар Dashboard-нд ашиглаж буй Excel техникүүдийг судалж, Excel автоматжуулалт, загварчлалыг хэрхэн хийдэг талаар өгүүлэх болно. Та энэ сургалтанд хамрагдсанаар Dashboard хөгжүүлж сурахаас гадна олон арван Excel техникүүдийг давхар судлах болно. Бид энэхүү Dashboard-ийг хөгжүүлэхэд та бидний сайн мэдэхгүй VBA-ийг огт ашиглаагүй. Зөвхөн гарын доорх материал буюу бид бүгдийн сайн мэдэх Excel программын стандарт функцүүдийг ашиглаж Dashboard-ийг хөгжүүлсэн. Энэхүү онлайн хичээл дээр Excel программын стандарт функцүүдээр та бүгдийн төсөөлж ч байгаагүй үйлдлүүд, автоматжуулалтыг Excel программ дээр томъёолж, загварчилж болдог талаар та бүхэндээ тайлбарлах болно.


Сургалт хэнд зориулагдав

Энэхүү сургалт маань Excel загварчлал, Dashboard хөгжүүлэлт сонирходог, судалдаг хүн бүхэнд зориулагдсан болно. Гэхдээ энэхүү сургалтанд функцийн хэрэглээ ашиглалтын талаар төдийлөн тайлбарлаагүй бөгөөд зөвхөн томъёоны үр дүн, ямар зорилгоор томъёо бичиж байгаа зэргийг тайлбарласан болно. Иймд энэхүү сургалт томъёо, функцийн анхан шатны хэрэглээний талаар судлан сонирхож байгаа хүмүүст хараахан зориулагдаагүй гэдгийг анхаараарай. Энэхүү сургалт маань доорх мэрэгжлээр сурч боловсроч, ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс нэн тохиромжтой билээ.

Ер нь тэгээд энэ сэдвийг сонирхосон бүх Excel хэрэглэгч нарт манай энэхүү онлайн сургалт маань нээлттэй гэдгийг хэлэе.


Сургалтын бүртгэл ба төлбөрийн нөхцөл

Та энэхүү онлайн сургалтыг худалдаж авахыг хүсвэл сургалтын төлбөрийг дараах данснуудын аль нэгэнд шилжүүлнэ. Энэхүү сургалтын төлбөр 100,000 төгрөг байна.

Банкны нэр Дансны дугаар Данс эзэмшигч Гүйлгээний утга
Хаанбанк 5021555055 Жавхлантөгс Нэр-Утас
Төрийн Банк 340003851306 Жавхлантөгс Нэр-Утас
ХХБ 452578445 Жавхлантөгс Нэр-Утас
Сургалтын төлбөр төлсөн талаар 8888-0946 утсанд мэдэгдэж болно.

Хөнгөлөлт: Одоогоор хөнгөлөлт, урамшуулал зарлагдаагүй байна.

Сургалтын төлбөрийг шилжүүлсэн даруй 8888-0946 утсанд мэдэгдэж, мессэж болон өөрийн мэйл хаягыг явуулна. Дараах холбоо барих сувагуудаар өөрийн мэйл хаягыг бидэнд явуулна.

Та сургалтын төлбөрийг төлж бидэнд мэдэгдсэн бол бид НЭГ цагийн дотор таны онлайн сургалтын эрхийг нээж, онлайн сургалтанд нэвтрэх зааврыг таны И-мэйл хаяг руу илгээх болно.
Таны энэхүү онлайн сургалтанд нэвтрэх эрх нээгдсэн хугацаанаас хойш 30 хоногийн хугацаанд идэвхтэй байх болно.​

Хичээлийн ерөнхий агуулга

10Хичээл05h 04m 41s

Dashboard хөгжүүлэлт

Танилцуулга
Лавлагааны хэсгийн загварчлал00:37:22
Баганын дагуух мэдээллийн томъёолол00:29:27
Мөрийн дагуух мэдээллийн томъёолол00:29:22
Dashboard график загварчлал (Дүүргээр)00:30:35
Dashboard график загварчлал (Захирамжаар)00:30:42
Dashboard хүснэгт томъёолол (зориулалт, төрөл, дүүрэг)00:33:00
Dashboard огноогоор шүүлт хийх загварчлал00:32:24
Dashboard баримтын төрлөөр хайлт, шүүлт хийх загварчлал00:33:54
Dashboard формат загварчлал00:29:22

Багшийн танилцуулга

0 (0 үнэлгээ)

3 Хичээлүүд

12 суралцагч

100,000