-
Санамсаргүй сонгогдсон мэдээллүүд
-
Microsoft Excel инженерчлэл номыг файлаар авах боломжтой
Юуны өмнө та бүхэнд манай сайтаар зочилж, өөрийн санал бодлоо солилцож байдагт гүнээ талархал илэрхийлэе. Excelpedia.org-н зүгээс боловсруулсан "Microsoft Excel инженерчлэл ном"-ыг 2011 онд хэвлэн, Интер Номын их дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Хэдийгээр бид энэхүү номоо цаасан хэлбэрээр худалдаанд гаргаж байгаа ч хөдөө орон нутгаг, хот газраас алслагдмал зайнд амьдарч байгаа манай сайтын зочид маань тус номыг интернэтээр худалдан авах хүсэлтээ ирүүлсээр байна.
-
INDEX Функц
Бид аливаа хоёр хэмжээст хавтгайд цэгийг тэмдэглэхдээ X, Y тэнхлэгт өгөгдсөн координатыг ашигладаг. Яг үүнтэй адилаар INDEX функц нь өгөгдсөн координат дахь нүдний утгыг тодорхойлдог хайлтын төрлийн функц юм. Өөрөөр хэлбэл INDEX функцээр мөр баганын огтлолцол дээр байгаа нүдний утгыг тодорхойлдог. INDEX Функцийг гол төлөв MATCH, VLOOKUP, HLOOKUP зэрэг функцүүдтэй хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй байдаг. INDEX функц нь ARRAY төрлийн функц учраас үр дүнг CTRL+SHIFT+ENTER коммандаар гаргадаг.
-
MATCH Функц
MS Excel программ дээр өгөгдлийг хайх үйлдэлд нэлээд өргөн хэрэглэгддэг функцийн нэг бол MATCH функц юм. MATCH функц нь нэг мөр эсвэл нэг багана дотроос хайж буй утгыг олж, түүний байршлыг хариу болгон гаргадаг функц юм. Өөрөөр хэлбэл хайж буй утга тухайн мөр эсвэл багананд байвал MATCH функцээр мөр эсвэл баганын эхнээс хэд дэх нүдэнд байгааг тодорхойлж, түүнийг хариу болгон авна. MATCH функцийг дангаар нь ашиглах нь ховор байдаг ба гол төлөв INDEX функцтэй хамт ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг.
-
Like дараад байгаарай найзуудаа
Уулс, үүлс
Address Average Book CELL Chart checkbox COLUMN Con.formatting Conditional Formatting count Data list Data Validation Date Finance-XL Find Hyperlink IF IFERROR INDEX Indirect ISNUMBER left len LOOKUP MACRO Match mid MMULT mod Other Print Random RND Row SEARCH Sheet Sort SUBSTITUTE SUM SUMIFS Tips Training VBA VLOOKUP Макро